Бидний түүх
UBean нь 2006 онд залуучууд хамтдаа өсч хөгжиж, суралцах орон зайг бий болгох зорилготой төсөл болж эхэлж байв. Тэр цагаас хойш бид үйлчилгээ, найрсаг харилцаагаараа үйлчлүүлэгчдийнхээ амьдралд эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. UBean цаашид ч кофеныхоо чанарыг өндөрт өргөж, ашгаас илүү хүнийг эрхэмлэсэн хамт олны кофе шоп хэвээр байх болно. Бид шилмэл чанартай кофег боломжит хамгийн хямд үнээр хүргэж байна.
Бидний алсын хараа
"Дээд зэргийн чанар, шударга зарчим, дотно харилцааг эрхэмлэн Монголын шилдэг кофены соёлыг бүтээж байна."
Бидний эрхэм зорилго
"Бидний эрхэм зорилго бол дээд зэргийн чанар, тогтвортой шилдэг үйлчилгээ, найрсаг харилцаагаар дамжуулан Монголын шилдэг кофены соёлыг түгээхэд оршино. Бид байнгын сайжруулалт, үнэнч шударга зарчмыг эрхэмлэж, хүн бүрд танигдаж, үнэлэгдэж буйгаа мэдэрдэг дулаан орчныг бүрдүүлэхийг зорьдог. Кофенд хайртай нэгэн сэтгэлээрээ хамтдаа эерэг өөрчлөлтийг бүтээнэ."